Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Яруу яруу… DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……….

“Болор цом”-оор амьсгалсан өдрүүд болж байна. Хот хөдөөгийн яруу найрагчид цугларч бөхөөр бол наадмын өмнөх орой лугаа. Өнөөдөр Янжинлхам бурхны хөргийг хэн нэг яруу найрагч хүртэх нь ойлгомжтой. Бөх биш яруу найраг болохоор хэн түрүүлэх нь таахын аргагүй. Сүүлийн үед бөхийн барилдаан ч найраа наймаа явагддаг болсныг бүгд мэддэг болсон. Энэ удаагийн яруу найргийн наадам хэр шударга болохыг хамтдаа харцгаая. “Болор цом”-ыг Улсын цирк явуулахаар болж Японы сумо бөхийн аварга цолтой Долгорс үрэнгийн Дагвадорж ивээн тэтгэж байгаа гэсэн. Тэгэхээр Өвөрхангай угшилтай хэн нэгэн энэ өдөр тод магнай торгон жолоогоо өргүүлэх нь тодорхой. Монголын яруу найрагт нэг удаагийн уралдаанд хэн нэг түрүүлэх нь нэг хэрэг. Нөгөө хэрэг бол манай ард түмэн хөлд орсон цагаасаа бөх барилдаж тонгорч сурдаг, бичиг тайлагдсан цагаасаа шүлэг бичиж яруусч байдаг онцгой хүмүүс юм. Тэгэхээр бид чинь хөлбөмбөгийн цомтой багуудын аварга цолыг аль баг авсан гэхээсээ илүү шүлгийн уралдааны цомыг эхэлж мэдэрдэг арай өөр гэгээлэг, тэнгэрлэг ард түмэн гэхэд үгүй гэхгүй байлгүй дээ. Хэдийбээр монголчууд чалчаа биш ч өөр олон үндэстэнд байхгүй үгийн их баялагтай ертөнцийг янз бүрээр илэрхийлж чаддаг. “Цайран цайран бороо орох сайхан Цавьдар морьтой хүн нааш давхих сайхан Борооноос өмнө ирлээ гэх сайхан …Эмээлээ бариад гэрт орж ирэх сайхан…” гэсэн мөрүүдийг манай яруу найрагчид бичдэг. Амьдрал тэр чигээрээ яруу найраг биш ч гэсэн амьд явах мөн ч сайхан шүү. Ажилгүй, ядуу, өвчин зовлонтой, орон шоронд орсон ч бай хэн боловч яруу найргийн их хүч чадал бидэнд сэтгэлийн дэм болж байдаг. Энэ дэлхий дээр биднээс өөр хэн ч ярих хувьгүй Монголын яруу үг бараг шашин юм. Илүү илүү… Яруу яруу…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *