Categories
мэдээ нийгэм

Монголын спортын 15 холбооны УАШТ болно DNN.mn

Монголын Спортын корпорациас “Холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн”-ийг хоёр дахь жилдээ зохиох гэж байна. Энэ удаагийн холбоодын нэгдсэн УАШТ-д нийт 15 спортын холбоо нэгдсэн байна. Уг УАШТ нэгдүгээр сарын 13-22-ны өдрийг хүртэлх 10 хоногийн хугацаанд “Мөсөн Өргөө”-д болох юм.

Наадамд хүндийн өргөлт, байт харваа, скейтборд зэрэг олимпын спортоос гадна корнхол, брейк бүжиг, виртуал дугуй, valorant зэрэг сонирхолтой төрлүүд багтаж байна. Холбоодын Нэгдсэн УАШТ 2023 тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Steppe Link Holding”, ивээн тэтгэгч байгууллагаар “Odin Tech” хамтран ажиллах юм.

Тэмцээнийг “Steppe Arena”-д өөрийн дуртай, сонирхож буй спортынхоо хуваарийг хараад “Мөсөн Өргөө” дээр ирж үзэх болно. Эсвэл гэртээ “TV5” , “С1” телевизээр шууд дамжуулалтыг үзэх боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *