Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна.
2023 оны 01-р сарын 03-ны 20 цагаас 2023 оны 01-р сарын 04-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр 36-41 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 31-36 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 14-19 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 24-29 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 1-6 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 хэм, бусад хэсгээр 26-28 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө 36-38 хэм, өдөртөө 24-26 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 1-6 метр. Шөнөдөө 33-35 хэм, өдөртөө 20-22 хэм хүйтэн байна.
2023 оны 01 дүгээр сарын 05-наас 01 дүгээр сарын 09-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
5-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар, 7, 8-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи 5-нд Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 6, 7-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 5-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө – хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө -7-12 хэм хүйтэн байна.