Categories
мэдээ цаг-үе

Ж.Батбаяр: Сүүлийн хоёр хоногт агаарын бохирдол хамгийн их байлаа DNN.mn

Монголын агаарын бохирдол PM2.5

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос агаарын бохирдол, шахмал түлшний чанартай холбоотой мэдээллийг хийлээ.

Агаарын бохирдлын агууламжийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад

  • хүхэрлэг хий 658 мг/м3-аас 660 мг/м3,
  • азотын давхар исэл 174 мг/м3-аас 177 мг/м3 болж нэмэгдсэн тоон үзүүлэлт гарчээ.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр “Сүүлийн хоёр хоногт агаарын бохирдол хамгийн их байлаа. Хайлаастын ам, Зурагтын хөндий, Баянхошуу гэсэн уулын аманд агаар мандлын бичил процессын хуримтлал, бөөгнөрөл бий болсон.

Гэр хорооллын яндангаас ялгарсан ялгарал тодорхой, урт хугацаагаар оршин тогтнож, алсын нөхцөл байдлаараа илүү их агууламж, тунаралт, бохирдол ихтэй харагддаг. Амгалан, Шархад, Толгойт, Нисэх бохирдолттой гэсэн индексийн мэдээллээр тодорхойлогдож байна. Бусад орон зайд бага бохирдолтой гэсэн чанарын түвшин илэрхийлэгдлээ” гэлээ.

Цахилгаан станцууд, гэр хорооллын яндан, авто тээврийн хэрэгсэл, газрын гадаргын тоосонцор гэх мэт хүчин зүйлсээс хамааран Улаанбаатар хотын агаарын бохирдлын агууламж ихсэх нөхцөл бүрддэг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *