Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Харьяаллын бус хэмээн буцаасан зүйл огт байхгүй. Төрөх үйл явц аль хэдийн эхэлсэн тул машинд төрүүлсэн” гэв DNN.mn

2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр /2022.12.31/ 22:00 цагийн орчимд Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн гадна 26 настай эмэгтэй автомашиндаа төрсөн гэх мэдээлэл цахим сүлжээнд гарсан.

Тэгвэл энэ талаар Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал н.Алтантуяа “Баянзүрх дүүргийн иргэн 26 настай хоёр дахь төрөлт байсан. Нөхрийнхөө хамт хувийн машинаар төрөх эмнэлэг дээр ирсэн боловч буруу хаалган дээр очиж зогсоод үйлчилгээ авахыг хүссэн. Машинаа төв зам дагуу байрлуулсан байсан учир манайхаас хоёр эмч очиж, үзлэг хийхэд төрөх үйл явц аль хэдийн эхэлсэн байсан. Тиймээс хүүхдийг машинд төрүүлсэн.

Харин ихэс гардуулах үйл ажиллагааг эмнэлэгт буюу ариутгасан орчинд үргэлжлүүлэн хийсэн. Одоо эх хүүхдийн биеийн байдал хэвийн. Тусгай тасагт нөхрийн хамт хэвтэж байгаа. Түүнээс биш харьяаллын бус хэмээн буцаасан зүйл огт байхгүй. Энэ үйл явдал 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 22:00 цаг орчимд болсон” гэв.

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *