Categories
мэдээ цаг-үе

Толгойт, Дамбадаржаа, I хороололд агаар их бохирдолтой байна DNN.mn

Улаанбаатар хотын агаарын чанарын индекс 09:00 цагийн хэмжилтээр Толгойт, Дамбадаржаа, I хороолол 303-337 байна.

Энэ нь удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлэх түвшин юм. Харин Баянхошуунд агаар “Маш их бохирдолтой” түвшинд хүрсэн нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байгааг илтгэж байна.

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжийг тодорхойлдог.

РМ10 тоосонцрын хүлцэх хэмжээ 100, РМ2.5 тоосонцрын хүлцэх хэмжээ 50 байдаг. Гэтэл Баянхошуу орчимд РМ10 тоосонцор хүлцэх хэмжээнээс 4.3 дахин их, РМ2.5 тоосонцор 9 дахин их байгаа юм.

РМ2.5, РМ10 тоосонцор нь хатуу, шингэн төлөвтэй, нарийн ширхэгтэй. 10 микрометрээс бага хэмжээтэй тоосны богино /1 -24 цаг/ ба урт хугацааны /хэдэн жилийн/ нөлөөлөл нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтад хүргэдэг. Зүрх, судасны өвчтэй болон амьсгалын замын архаг хууч өвчтэй хүмүүс, хүүхэд, өндөр настнууд, жирэмсэн эмэгтэйчүүд өртөх эрсдэл бусад хүнийхээс илүү өндөр байдаг байна.

Нийслэлийн бусад хэсгийн мэдээллийг харвал, Хайлааст, Шархад, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн орчимд агаар бохирдолтой буюу индекс 225-296 байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *