Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн салбараас анх удаа “Тэнүүн Огоо” ХХК ISO стандартын гэрчилгээ авчээ DNN.mn

Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Баталгаажуулалтын зөвлөлийн хурлын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаас чанарын менежментийн тогтолцоог ISO 9001:2015 стандартын шаардлагын дагуу хэрэгжсэнийг баталгаажуулсан гэрчилгээг 5 байгууллагад шинээр, 5 байгууллагын гэрчилгээг сунгах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоог ISO45001:2018 стандартын дагуу хэрэгжүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг 1 байгууллагад, 1 байгууллагын гэрчилгээг сунгах, хүнсний аюулгүй байдлын менежментийн 22000:2018 стандартын шаардлагын дагуу хэрэгжсэнийг баталгаажуулсан гэрчилгээг нэг байгууллагад олгох шийдвэрийг гаргалаа.

May be an image of 1 person and standing

Түүнчлэн Өвөрхангай аймгийн “Уян сэтгэл” өрхийн эрүүл мэндийн төв, “Неон гялбаа” ХХК-ийн вип клиник эмнэлэг, “Төр трейд” ХХК-ийн Жинст эмнэлэг, “Тэнүүн огоо”, “Дархан-Эрдэнэ мах комбинат” гэрчилгээгээ шинээр авч, “Топаз” эмнэлэг, “Айсмарк” ХХК, “Милко” ХХК, “Улсын хоёрдугаар төв эмнэлэг”, “Эколожикал текноложи” ХХК, “Витсамо фрут жүүс, “Эн си си эс” ХХК компани гэрчилгээгээ дахин гурван жилээр сунгууллаа.

May be an image of 2 people, people standing and people sitting

Гэрчилгээ гардах үеэр Стандарт, хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн, тогтолцоо баталгаажуулалтын газрын дарга В.Ганзориг “Манай чанарын тогтолцооны гэрчилгээтэй аж ахуйн нэгжүүдийн тоо улам нэмэгдсээр байна. Энэ удаа эрүүл мэндийн салбараас олон байгууллага ISО стандартын шаардлага ханган гэрчилгээгээ гардаж байгаад баяртай байна. Мөн нийтийн тээврийн салбараас анх удаа чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэгч байгууллага төрсөнд “Тэнүүн Огоо” компанийн хамт олонд баяр хүргэе” гэв.

May be an image of 1 person, standing and indoor

May be an image of 3 people, people standing and people sitting

May be an image of 2 people and people standing

May be an image of 2 people and people standing

May be an image of 2 people and people standing

May be an image of 2 people, people standing and indoor

May be an image of 2 people and people standing

May be an image of 2 people and people standingNo photo description available.May be an image of 2 people and people standing

No photo description available.May be an image of 2 people, people standing and screen

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *