Categories
мэдээ улс-төр цаг-үе

Соёлын бүтээлч сарын талаар салбарын сайд мэдээлэл хийнэ DNN.mn

Төрийн ордны "халтуур" | News.MN

УИХ дахь намуудын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдана.

МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан тус тус 10 цагаас эхлэх бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны сайд “Боловсролын салбарын хөрөнгө оруулалт” сэдвээр, Соёлын сайд Соёлын бүтээлч сарын талаар мэдээлэл хийх юм. Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдах ба Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын 2022 оны 52 дугаар тогтоолд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэх эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээрх хуулийн төслүүдийн боловсруулалтын явцын талаар мэдээлэл сонсоно.

Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсэг, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсэг, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсэг, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг, Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг тус тус хуралдах товтой гарчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *