АНУ-ын Конгрессийн зарим гишүүн ОХУ-ыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүнчлэлээс хасахыг уриалав. АНУ-ын Конгрессын Хельсинкийн комисс гэгддэг хоёр гол намын бие даасан хүний эрхийн хяналтын байгууллагын гишүүд болох АНУ-ын хоёр хууль тогтоогч ерөнхийлөгч Жо Байденаас Оросыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүнчлэлээс гаргах арга хэмжээ авахыг шаардсан тогтоолыг Конгресст өргөн барьсан гэж “Foreign Policy” агентлаг мэдээлэв. Уг тогтоолоор АНУ Конгресс Украин дахь Оросын дайн нь “НҮБ-ын зорилго, зарчмуудыг” зөрчсөн гэж мэдэгдэх гэсэн хүсэлт юм байна.
Хельсинкийн комисс өнгөрсөн аравдугаар сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд хандан Оросыг Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний статусыг эсэргүүцэхийг уриалж байсан юм. Уг тогтоолыг санаачлагч гишүүн Стив Коэн, Жо Вилсон нар“Орос улс НҮБ-ын дүрмийг бүдүүлгээр зөрчсөн бөгөөд энэ нь Аюулгүйн зөвлөлд суух эрхийг нь эргэлзээтэй болгож байна” гэж мэдэгджээ.
НҮБ-ын одоо үйлчилж буй дүрэмд аль ч улсыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүнчлэлээс хасах боломж байхгүй юм. Гэсэн хэдий ч уг гишүүд болон зарим хуульчдын гаргаж буй санаануудын нэг нь ОХУ-ын Аюулгүйн зөвлөлд байсан ЗХУ-ын залгамжлагчаар ОХУ-ын статусыг эсэргүүцэж байгаа явдал юм.Учир нь ЗХУ бутарсны дараа үүссэн улсууд өргөдөл өгч НҮБ-ын бүрэн эрхэт гишүүн улс болсон юм. Харин ийм өргөдөл ОХУ өгөөгүй гэсэн маргаан дэгдээд байгаа юм. Орос улс энэ статусаар 30 гаруй жилийн турш явж байгаа тул энэ нь бараг боломжгүй зүйл боловч барууны улсуудад удаан хугацааны турш дайсагнаж, Украины эсрэг Орос түрэмгийлэл үйлдэж буй нь Вашингтон болон Киевийг олон улсад Москвагийн улс төрийн нөлөөг хязгаарлах арга зам эрэлхийлэхэд хүргээд байна гэж “Foreign Policy” онцлон тэмдглэжээ.
Дашрамд дурдахад тусгаар тогтносон аль ч улсын газар нутагт бусад улсыг довтолж түрэмгийлэл үйлдүүлэхгүй гэж НҮБ байгуулагдсан бөгөөд энэ байгууллага өнөөдөр энэхүү гол үүргээ биелүүлж чадахгүй болчихоод байгаа юм.Иймээс олоэ улсад НҮБ-ыг эрс шинэчлэх хэрэгтэй гэж байгаа бол Япон мэтийн улсуудНҮБ-ыг татан буулгаж цоо шинэ байгууллага байгуулах ёстой гэсэн санал дэвшүүлэх болсон юм.