Categories
мэдээ нийгэм

Онгоцны түлш нийлүүлдэг компанийг хэт өндөр үнэ тогтоосон үндэслэлээр 184 сая төгрөгөөр торгов DNN.mn

The Jumbologist – Doutes et Simplicité

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун онгоцны түлш нийлүүлдэг компанийг шалгаж байгаа талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Онгоцны түлш нийлүүлдэг компани үнээ хэт өндөр тогтоолоо гэдэг гомдол ирсэн. Үүнээс шалтгаалж дотоодын нислэгийн үнэ өссөн байна гэж гомдолд дурдсан байна. Нислэгийн нийт зардлын 30 орчим хувь нь шатахууны зардал байдаг юм байна.

Тус компани онгоцны түлш борлуулах зах зээл дээрх давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоогдсон. Үнэ нэмсэн асуудлаа өөрсдөө бол валютын ханшийн өөрчлөлт гэж тайлбарлаж байгаа ч үндэслэлгүй байгаа юм. Тиймээс тус компанийг 183.6 сая төгрөгөөр торгосон” гэдгийг С.Мөнхчулуун хэлэв.

Түүнчлэн ШӨХТГ-т ФМ радио эрхлэгчдийн холбооноос гомдол ирүүлсэн талаар дурдаад “37 радио байдаг юм байна. 2015 онд зөвхөн дөрвөн радио долгионд зөвшөөрөл өгсөн. Ингэснээр Япон стандартын буруу хүрдтэй болон европ стандартын зөв хүрдтэй машинд тус радио шууд цацагдах боломжтой болсон. Бусад 33 радио зөвхөн зөв хүрдтэй европ стандартын машинд болсон нь шударга өрсөлдөх боломжийг хязгаарлаж, цөөнхөд давуу эрх олгож байна гэсэн гомдлыг ирүүлсэн.

Бид уг асуудлыг шалгаж үзэхэд ингэж хязгаарлах үндэслэл тогтоогдоогүй. Тиймээс Харилцаа холбооны зохицуулах хороонд энэ сарын 25-ны дотор илэрсэн зөрчлийг арилгах албан даалгавар хүргүүлсэн.

37 радиог буруу болон зөв хүрдтэй машинд бүгдийг цацуулах боломжоор хангаж өгөх шаардлагыг хүргүүлээд байна” хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *