Categories
гадаад мэдээ

Украины талд байлдаж байгаа орос цэргүүд нэгдэв DNN.mn

Өнөөдөр Оросын эсрэг Киевийн талд украинчуудаас гадна оросууд ч байлдаж байна. Одоогийн байдлаар Украины зэвсэгт хүчний эгнээнд зөвхөн ОХУ-ын иргэдээс бүрдсэн хоёр анги байлдаж байгаа бөгөөд эдгээр нь “Оросын эрх чөлөө” легион, “Оросын сайн дурын корпус” юм. Энэ хоёр хоёулаа ОХУ-ын Төрийн Думын депутат асан Илья Пономарев болон “Иргэний зөвлөл” хэмээх өөрсдийн улс төрийн төлөөлөгчидтэй байгууллагууд юм. ОХУ-ын иргэд дээрх ангиудад яаж элсдэг, тэд бие биенээсээ хэрхэн ялгагддаг, дайчдаа хэрхэн байлдаж буй талаар“DW” сурвалжилсан байна.

“Оросын эрх чөлөө” легион энэ оны гуравдугаар сарын сүүлээр бий болжээ. Украины талд орж Оросын дэглэмийн эсрэг байлдахаар шийдсэн Оросын олзлогдсон цэргүүд, Оросын паспорттой дүрвэн ирсэн сайн дурынхнаас энэ легион бүрдсэн байна. “Энэ ангид одоо таванзуу орчим хүн тулалдаж байна” гэж Төрийн Думын депутат асан ИльяПономарев “DW”-д ярьжээ. Хагас жилийн турш байлдаж байгаа энэ легионы зарим дайчид нэрээ нуудаггүй аж. Тухайлбал, Оросын “Газпром” банкны дэд ерөнхийлөгч асан ИгорьВолобуев “Мөрөөдөл биелж байна! Би одоо “Оросын эрх чөлөөний легион”-ны эгнээнд байна” гэж мэдэгдэв. Уг легионы “Telegram” сувагт Украины талд тулалдаж байгаа гэх Оросын бусад цэргийн албан хаагчдын мэдээллийг нийтэлсэн байна.

Оросын эсрэг тулалдаж байгаа хоёр дахь байгууллага нь“РДК” гэх “Оросын сайн дурын корпус” юм. “DW”-д ярилцлага өгсөн үүсгэн байгуулагчдын хэлснээр уг байлдааны нэгж нь Орос Украинд довтолсны дараа шууд бий болсон ч байлдагчдынхаа байлдааны бэлтгэлийг хангасны дараа, наймдугаар сард албан ёсоор байгуулагдсан гэдгээ зарласан гэнэ.РДК”-ийн үүсгэн байгуулагчдын нэг, баруун жигүүрийн радикал үзэлтэн, алдартай бизнесмен ДенисКапустин “Тус анги Крым эзлэгдсэнээс хойш Украины Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд орж, олон жил тулалдаж байна” гэж мэдэгдэв. Тэд дайчынхаа тоог нууцалж байгаа боловч тэдний нэг болох “Кардинал” гэсэн дуудлагатай нэгэн “Бид 30-150 дайчдын хүчээр ямар ч түвшний цэргийн даалгаврыг биелүүлдэг” гэж “DW”-д батлан ярьжээ.

Оросын сайн дурын корпус нийгмийн сүлжээнд гишүүдийнхээ баруун жигүүрийн консерватив үзэл бодлыг мэдээлдэг аж. “Дайны найман жилийн хугацаанд бүрдсэн манай ангид орос хүмүүсээс гадна Оросын Холбооны Улсын бусад үндэстэнгүүд тулалдаж байна” гэж “Кардинал” “DW”-донцолжээ. Тэрээр мөн “Иймээс бид анхдагч оросын нутаг дэвсгэрт зөвхөн оросуудаас бүрдсэн жинхэнэ үндэсний улсыг бий болгохыг хүсч байна. Бид эргэн тойрныхоо бүх үндэстэнтэй эв найртай амьдрахыг хүсдэг оросуудын төр, засаг байгуулахыг хүсч байна” гэж хэлжээ. Харин “Оросын эрх чөлөө” байгуулллагын гишүүд улс төрийн үзэл бодлоо олон нийтэд зарладаггүй юм байна. Илья Пономарев ,“Тус ангид үзэл суртал давамгайлсан зүйл байхгүй бөгөөд энэ нь ОХУ-ын ирээдүйн армийн “шинж төрх”юм. Үүний давуу тал нь зүүн ч биш, баруун ч биш, либерал ч биш, консерватив ч биш, зөвхөн түрэмгийллийн эсрэг үзэл бодлоороо нэгдэх явдал”гэж хэлжээ.

Тэгвэл “Оросын сайн дурын корпус ”болон“ Оросын эрхч өлөө” ангийн дайчид улстөрийн “Иргэний зөвлөл” (СГ) гэх байгууллагын дор нэгдэж, цэргийн нэг хүч болж байгаа юм байна. Улс төрийн “Иргэний зөвлөл”-ийн олон улсын нарийн бичгийн даргаар саяхныг хүртэл Польшийн “Эрх чөлөөт Оросын төлөө” санг удирдаж байсан Анастасия Сергеева томилогдсон байна. Сергеева “Манай “СГ” байгууллагад ОХУ-ын олон үндэстний төлөөлөл болох идэвхтнүүд багтдаг. Тэд үндэстэн өөрийгөө тодорхойлж, тусгаар тогтнох эрхийг дэмждэг” гэж “DW”-д хэлжээ,Тухайлбал, ОХУ-ын үндэсний төлөөлөл болох Чеченийн Сайхана Музаев, Черкесулсын иргэн Ибрагим Яганов нарын уриалга уг “СГ” байгууллагын “YouTube” сувагт нийтлэгдсэн байна. Тэд видео мессежээрээ Чеченчүүд болон Черкесчүүдийг Украины төлөө тэмцэхийг уриалж, үүнийхээ үр дүнд бүгд найрамдах улсаа тунхаглах тусгаар тогтносон улс болохыг уриалсан байна. АнастасияСергеева “Иргэнийзөвлөл”-ийн дор нэгдсэн дайчдын тоог нэмэхийн тулд хувийн хандивлагчдаас шинэ байлдагчдыг элсүүлж, сургах ажилд зориулж санхүүжилт босгохоор төлөвлөж байгаа гэсэн байна.

“Иргэнийзөвлөл”-тэй хамтран ажиллаж эхлэхээс өмнө Оросын эдгээр дайчид зөвхөн ОХУ-ыннутаг дэвсгэрийн гадна байгаа оросуудаас эгнээнд эээлсүүлдэг байжээ. Тэгвэл тэд одооноос эхлэн “Орост байгаа иргэдийг эгнээндээ элсүүлэх ажлыг эхэлж байна” гэж Сергеева хэлсэн байна. Энэ нь Украинд газар хөлдөж байлдааны техник чөлөөтэй хөдлөх боломжтой болсны дараа Украины зэвсэгт хүчин Оросын армид дахин хүнд цохилт өгч В.Путин ялагдах нь бүрэн тодорхой болонгуут Украины талд байлдаж байгаа орос цэргүүдийн тоо эрс нэмэгдэнэ гэсэн үг юм.Өнөөдөр Украины талд барууны сайн дурынхан болон оросуудаас гадна, Белорусь, Гүрж,Чечений бие даасан батальон,Туркийн “Туран” гэх анги байлдаж байгаа бол саяхан Башкирын рот байгуулагдан тулалдаанд ороод байгаа юм. Эдгээр анги нэгтгэлүүд нь үнэндээ бол Оросыг дарангуйллаас чөлөөлөх шинэ армийн үндэс, суурь юм. Гэхдээ эдгээр ангиуд эгнээгээ хэдэн арав дахин нэмэгдүүлж, тэднийгээ НАТО-гийн зэвсэг, техник, хувцас, хэрэгслээр хангаж бас сургалтанд хамруулж байж жинхэнэ орчин үеийн арми болно гэсэн үг. Тэр цагт В.Путины дарангуйлал нуран унана. Харин одоо Путинчүүдийг унагачихвал Оросын төр, засагт Кадыров,“ЧВК Вагнер”-ын Пригожин гэх мэт хувийн армитай “нөхөд”, эсвэлхэт үндсэрхэг үзэлтэнгүүд гарч атомын бөмбөг эзэмших эрхтэй болчих гээд байгаа билээ. Иймээс В.Путины дарангуйллын дэглэмийг нураах, энэ улсыг задрахад иргэний дайн гаргахгүй байх үүрэгтэй, ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг үндэстнүүдийн эрх чөлөөний баталгаа болсонэнэхүү арми бий болоходбагагүйхугацаа шаардагдана гэсэн үг. Тэр цагт В.Путин болон түүний бий болгосон дэглэмийн төгсгөл ирнэ.

Маш товчоор дэлхийнI дайны дараа Австри-Унгарын болон Османы эзэнт гүрэн бутран унаж олон тусгаар улс бий болсон.Дэлхийн II дайны дараа Англи тэргүүтэй колончлолын эзэнт гүрэн бутарч, “тусгаар тогтнолын хувьсгал” явагдсан. Харин өнөөгийн “эрлийз, хурлийз” гэх тодотголтой явагдаж байгаа “дэлхийн III дайн”-ы дараа Орос болон Хятадын “эзэнт гүрэн” бутран унаж, яс үндэс, хэл соёл нэгдэх “тусгаар тогтнолын их хувьсгал” эхлэх нь тодорхой болоод байна. Ганц жишээ авахад, өнөөдөр тусгаар тогтносон Азарбайжан улс 11 сая хүн амтай.Гэтэл хөрш Иран улсад нь 25 сая азарбайжан иргэн өөрсдийн уугуул газар нутагт амьдарч байна.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *