Categories
мэдээ цаг-үе

Томуу, томуу төст өвчний амьсгалын замын цочмог хүнд халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн тоо нэмэгджээ DNN.mn

Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 3.6 хувийг эзэлж байна

Томуу, томуу төст өвчний тандалтын талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа танилцууллаа.

Тэрбээр “Манай улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин идэвхжлийн түвшинд байна. Зарим орон нутаг улбар шар түвшинд орсон хэдий ч томуу, томуу төст өвчнөөр өвчлөгчдийн амьсгалын замын цочмог хүнд халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн тоо нэмэгдсэн.

Өнгөрсөн 47 дугаар долоо хоногт Монгол Улсын хэмжээнд 7,213 хүүхэд томуу, томуу төст өвчний амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантайгаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлснээс 1,510 буюу 18% нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна.

Томуу, томуу төст өвчнөөр өвчилж байгаа хүүхдүүдийн 80% нь 15 хүртэлх насны хүүхэд байгаа. Үүний дотор амьсгалын замын цочмог хүнд халдвараар өвчилсөн хүүхдүүдийн 89% нь 15 хүртэлх насныхан. Түүнчлэн амьсгалын замын цочмог хүнд халдвартай 0-4 насны хүүхэд 15 хүртэлх насны хүүхдүүд дундаас 75 хувийг нь эзэлж байна.

46 дугаар долоо хоногоос эхлэн Монголд томуугийн үүсгэгч бүртгэгдэж эхэлсэн ба В хүрээний вирус бүртгэгдсэн. 47 дугаар долоо хоногоос томуугийн А хүрээний H1N1 вирус орчилд орж, өвчлөл үүсгэж эхэлсэн.

Энэ жил улирлын томуу өвөрмөц явцтай байх нь тандалт судалгаагаар харагдаж байгаа. Дээрх хоёр өөр төрлийн вирус хүн амын дунд эргэлтэд ороод өвчлөл үүсгэж эхэлсэн бөгөөд нэмээд коронавирусийн халдвар байна” гэлээ.

Томуугийн улирлын оргил үе нь арванхоёрдугаар сарын сүүлээс нэгдүгээр сард ажиглагддаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *