Categories
мэдээ нийгэм

Х.Нямбаатар: Хоёр тавантолгойн сүүлийн 10 жилийн тайланг өнөөдөр дэлгэе DNN.mn

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн залуус тав дэх өдрөө төв талбай дээр жагсаж байна. Уг жагсаалын үеэр ХЗДХЯ-ны сайд Х.Нямбаатар гарч ирж жагсагчдад мэдээлэл өгч байна.

Тэрбээр “Би гуравхан мэдээлэл хийх гэж гарч ирлээ. Нэгдүгээрт, урд шөнө АТГ, ЦЕГ мөрдөн шалгах ажиллагаа явуулж Б.Ганхуяг нарын найман хүнийг хорьсон. АТГ нэр бүхий 11 хүнийг шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэхээр Дундговь өнгөрөөд явж байна.

Ямар хүмүүс байгаа вэ гэхээр 2009 оноос хойш хэчнээн хэмжээний уулын цулыг олборлосон юм бэ гэдгийг хэмжих маршрут явсан. Мөн хил гаалийн байгууллагууд явсан. ГЕГ-аас хилээр гарсан нүүрстэй холбоотой дүнгүүдийн мэдээллийг мөрдөн байцаах газар шилжүүлсэн. Энд нийтдээ дөрвөн удаагийн 3000 гаруй ААН-ын гаальд бүртгэлгүй гарсан машинуудыг бүртгэлийг нь хийсэн. Уг хэрэг сэргэгдэж 22 дахь эрүүгийн хэрэг үүсэж байна. Том жижиг Таван толгойн сүүлийн 10 жилийн тайланг өнөөдөр дэлгэе” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *