Хятадын “Шэньжөү-15” жолоодлогот сансрын хөлөг лхагва гаргийн өглөө тойрог замын “Тяньгун” станцын үндсэн модульд амжилттай залгагдлаа тус улсын Жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газраас /CMSA/ мэдээлэв.
Уг хөлгийг мягмар гарагт Бээжингийн цагаар 23 цаг 08 минутад Хятадын баруун хойд нутагт орших Зюцюань сансрын буудлаас “Long March-2F Y15” зөөгч пуужингаар хөөргөжээ.
“Шэньжөү-15” хөлөг Бээжингийн цагаар лхагва гаргийн 05 цаг 42 минутад Хятадын сансрын станцын Тяньхэ модульд амжилттай залгагдав гэж CMSA мэдээлсэн байна.
Станц руу ойртох болон залгагдах үйл явц 17 цаг 30 минут орчим үргэлжилжээ.
“Шэньжөү-15” хөлгийн багийнхан төлөвлөсний дагуу “Тяньхэ” модуль руу орно. “Шэньжөү-14” багийн гишүүд гурван сансрын нисэгчийг угтан авч, байрлуулахаар бэлтгэл ажлыг хангасан гэж мэдээнд дурдсан байна.
Хятадын “Тяньгун” станц нь дэлхийн сансар судлалын түүхэнд “Мир” болон Олон улсын сансрын станцын дараах гурав дахь олон модуль бүхий станц юм. Гэхдээ хэмжээний хувьд нөгөө хоёроосоо бага юм.