Categories
гадаад мэдээ

Хар тамхины “супер картель” илрэв DNN.mn

Европ тивд кокаины гуравны нэгийг дангаараа хууль бусаар нийлүүлдэг “супер картель”-ийг зургаан улсын хууль сахиулагчид хамтран илрүүлснийг “Европол” байгууллага зарлав. Арван нэгдүгээр сарын 8-19-ны хооронд Европын орнууд болон Арабын Нэгдсэн Эмират Улсад явуулсан ажиллагааны үеэр нийт 49 сэжигтнийг баривчилсан байна. Сэжигтнүүдийн ихэнхийг Нидерланд улсаас, гол толгойлогчдыг нь АНЭУ-ын Дубай хотоос баривчилсныг “Интерпол”-ын мэдэгдэлд дурдсан байна. “Operation Desert Light” нэртэй уг ажиллагаа нууц гэмт хэргийн сүлжээний төв удирдлага, түгээх дэд бүтцийг илрүүлэх зорилготой байсныг “Интерпол” онцолжээ. Ажиллагааны үеэр Испани, Франц, Бельги, Нидерланд, АНЭУ-ын нутаг дэвсгэрээс нийтдээ 30 гаруй тонн кокаин илрүүлэн хураасан байна. Энэ нь өнөөдрийг хүртэл Европ тивээс илрүүлж байсан хамгийн их хэмжээ бөгөөд хамгийн цэвэр найрлагатай, хамгийн хямд үнэтэй кокаин байсныг мэргэжилтнүүд онцолжээ.

АНУ-ын хар тамхитай тэмцэх байгууллага “DEA” мөнгө угаалтын сүлжээг илрүүлэхэд нь Европын хууль сахиулагчидтай хамтарч ажилласан аж.

Г.Амарсанаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *