Арваннэгдүгээр сарын 18-аас 24-ний өдрүүдэд 6,988 автомашин, 1,899 чингэлэг нийт 973.4 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 1.1 дахин өссөн үзүүлэлттэй байна. Оны эхнээс 26,269.6 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 73 хувиар өсөв.
Тухайн хугацаанд 120 автомашин, 203 чингэлэг буюу оны эхнээс 1,263.7 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 1.2 хувийн өсөлттэй байна.
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 1,078 автомашин, 829 чингэлэг буюу оны эхнээс нийт 4,299.6 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 39 хувиар буурчээ.
Төв банк оны эхнээс энэ сарын 24-ний өдрийн байдлаар 19.42 тонн алт худалдан авчээ.
Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 96 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 145.9%, зэсийн баяжмал 104.2%, төмөр 85.0%, алт 97.1%, газрын тос 61.0%, цайр 126.9%, хайлуур жонш 49.2% тус тус байна.
Эх сурвалж: УУХҮЯ