Арванхоёрдугаар сарын 1-нээс Улаанбаатар – Дорнод.Хэрлэн, Дорнод.Хэрлэн -Улаанбаатар чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр болжээ. Ингэхдээ өдөр бүр 08:00, 13:00, 18:00 цагуудад автобус Баянзүрх дүүргийн зорчигч тээврийн төвөөс хөдлөх юм байна.
Тасалбарын үнийн хувьд том хүн 50,900 төгрөг, хүүхэд 25,450 төгрөгөөр зорчино.
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн уг чиглэлд зорчигч тээврийн автобус явуулахаар болжээ.