Categories
мэдээ нийгэм

Л.Энх-Амгалан: Цахимаар хичээллэх нь цэцэрлэг болон бага ангийн хувьд байж болох хувилбар DNN.mn

Л.Энх-Амгалан: 59 мянган дипломыг шалгахад 442 нь хуурамч байна DNN.mn

Цаг уурын байгууллагаас энэ долоо хоногийн сүүлч, ирэх долоо хоногийн эхэн үед нийслэлд хүйтний эрч эрс чангарахыг анхааруулсан.

Иймд Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Цас их орж, цаг агаарын гэнэтийн үзэгдлээс үүдэн Улаанбаатар хотын авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч, тэг зогсолт хийх нөхцөл байдал үүсэж байгаатай холбогдуулан Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар болон нөхөн хичээллэх бололцоотойгоор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгох саналыг нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн” гэдгээ мэдэгдсэн юм.

Энэ асуудлаар ямар байр суурьтай байгааг нь Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалангаас сэтгүүлчид тодруулав. Тэрбээр “Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын хувьд хичээл, сургуулийг нэг ч өдөр хаамааргүй байна. Учир нь КОВИД-19-өөс шалтгаалж хоёр жил хичээл хаагдсанаас ихээхэн хоцрогдолтой байгаа. Хоцрогдлыг нөхөх гурван жилийн хөтөлбөр хэрэгжиж байна. Арванхоёрдугаар сарын 16-нд өвлийн амралт эхэлнэ.

Сургуулийг хаахаар түгжрэл багасдаг гэж ойлгож болохгүй. Түгжрэл ихсэнгүүт сургууль хаадаг, КОВИД-19 эхлэнгүүт сургууль хаадаг, карантин гэхээр сургууль хаадаг нь хуучинсаг сэтгэлгээ гэж харж байна” гэсэн юм.

Мөн цаг агаарын байдал, томуу, томуу төст өвчний нөхцөл байдал сурагчдын амралт эхлэх хүртэл хугацаанд ямар хүндрэл учруулж болох талаар нийслэлийн Боловсролын газраас хийж буйг тэрбээр хэлсэн юм.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид арванхоёрдугаар сарын 16-нд хичээллээд амрах юм. Амралт зургаан долоо хоног үргэлжилж, хоёрдугаар улирлын хичээл 2023 оны нэгдүгээр сарын 30-нд эхэлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *