Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ дахь намын бүлгүүд хуралдана DNN.mn

УИХ дахь намуудын бүлгийн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.

МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” 10 цагаас эхлэх бол Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд 10 цагаас болох юм. Мөн зарим ажлын хэсгийн хуралдаантай. Үүнд:

-Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

-Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

-Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

-Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан тус тус хуралдахаар товлогджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *