Гэрээсээ гараад сураггүй болсон охин самарт явсныг тогтоосноо цагдаагийн байгууллагаас мэдээлж байв.
Тэгвэл охиныг арваннэгдүгээр сарын 23-ны өдөр буюу өнөөдөр ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
“Иргэд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхэд – эцэг эхийн хооронд ямар нэгэн нууц байхгүй, хүүхдүүдийн нууц зөвхөн эцэг, эхэд аюулгүй хадгалагдаж, тэднээс хамгийн зөв шийдэл, зөвлөгөө өгөх болно гэдгийг ойлгуулж байх юм” гэдгийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.