Categories
гадаад мэдээ

Ирэх арван жилд хүмүүс саран дээр амьдарна DNN.mn

“Ирэх арван жилд багтаад бид хүмүүсийг сарны гадарга дээр урт хугацаагаар байрлуулах боломжтой болно. Тэд амьдрах сууц, зорчих унаатай байх юм” гэж “NASA”-гийн “Orion” сарны хөлөг бүтээх хөтөлбөрийн тэргүүн Ховард Ху “BBC” сувгийн “Sunday with Laura Kuenssberg” нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан байна. Тэрээр сансрын гүнд аялах хөлөг зохион бүтээх төслийг энэ оны хоёрдугаар сараас удирдаж эхэлсэн аж. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт “NASA”-гийн саранд хүрэх зориулалттай, 98 метр урт “Артемис” пуужин сансарт амжилттай хөөрсөн юм. Уг пуужин “Orion” хөлгийг тээн хөөрсөн байна.

Энэ удаа “Orion” хөлөг сансрын нисгэгчгүй, харин иж бүрэн өмсгөлтэй гурван ширхэг манекентай хамт хөөрчээ. Эдгээр манекен нь сансрын нисгэгчдэд аяллын үеэр үүсэх даралт, хүч зэрэг нөлөөг хэмжих зориулалттай мэдрэгчээр бүрэн тоноглогдсон ажээ. “Artemis” пуужин одоо сарнаас 134,000 км-ийн зайд аялж яваа аж.”Orion” хөлөг энэ удаа сарны гадаргууд 100 орчим километрийн зайд ойртож, 64,000 км орчим зам туулсны дараа дэлхий рүү буцаж, ирэх сарын 11-ний өдөр Номхон далайн усанд буух юм. “Artemis 1” аялал амжилттай болбол “Artemis 2”, “Artemis 3” аяллууд сансрын нисгэгчдийг саранд хүргэх юм байна.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *