Categories
мэдээ цаг-үе

УОК: Нийт нутгийн 70 орчим хувьд өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна DNN.mn

Улсын онцгой комисс байгуулагдсаны 30 жилийн ой өнөөдөр тохиож байна –  Онцгой байдлын ерөнхий газар

УОК-оос өнөөдөр мэдээлэл хийлээ. УОК-оос “Цаг хүндэрсэн үед улсын нөөцөөс өвс, тэжээл тодорхой нөхцөлтэйгээр олгох, тодорхой хэмжээний төсөв санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг Улсын онцгой комиссоос Засгийн газарт танилцуулж шийдвэрлэнэ. Гэвч аймаг орон нутгийн хэмжээнд нөөцийг нэмж бүрдүүлэх, малчдад нөөц бүрдүүлэх нөхцлийг хангах чиглэлээр идэвхитэй ажиллах хэрэгтэй. Өнгөрсөн зун л өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байсныг олон удаа анхааруулж, бэлтгэл хангах талаар удаа дараа үүрэг чиглэл өгснийг та бүхэн мэдэж байгаа.

Цар тахал, хилийн хорио, хязгаарлалт, тээвэр логистик, дайн, үнийн өсөлт, бараа бүтээгдэхүүний хомсдол зэргээс үүдсэн сөрөг нөлөө арилаагүй энэ үед нийт нутгийн 70 орчим хувьд өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй бид нүүр тулж байна. Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад хөрөнгө оруулсан 1 доллар нь гамшиг учирсны дараа зарцуулах 10-15 долларын зардлыг хэмнэнэ гэсэн тооцоолол байдаг. Бид эрсдэлийг бодитоор харж, ажлын уялдаа холбоогоо улам сайжруулж, нэгдсэн зохион байгуулалттай, гүйцэтгэл сайтай ажилласнаар учирч болох эрсдэлийг бууруулж чадна. Тийм учраас Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг өнөөдөр зохион байгуулж байна” хэмээлээ.

УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *