Categories
гадаад мэдээ

Гаагийн шүүх шийдвэрээ танилцуулав DNN.mn

Гаагийн тойргийн шүүх 2014 оны долдугаар сард Донбассын тэнгэрт Малайзын иргэний агаарын “Боинг” онгоц осолдсон явдалд хоёр орос, нэг украин иргэнийг буруутай гэж үзжээ. Уг онгоцонд 298 хүн байсан бөгөөд бүгд нас барсан билээ.

Шүүхээс Игорь Гиркин (Стрелков), Сергей Дубинский, Леонид Харченко нарын гэм бурууг нотллогдсон гэж үзэнгурвууландньбүх насаар нь хорих ялыг эчнээсонсгов. Дөрөв дэх шүүгдэгч Олег Пулатовыг (2014 оны зун Оросын Агаарын цэргийн хүчний бэлтгэл дэд хурандаа байсан) буруугүй гэж үзэв.

Онгоцыг Снежное суурин орчмын Первомайский фермээс “Бук” пуужингаар харвасан гэх баттай нотлох баримтыг шүүх олж тогтоосон байна. Үүнийг олон судалгаа, гэрчлэлээр баталсан байна.Харин Оросын талаас гаргасан материалууд нь тодорхой бус, ихэнхдээ хуурамч материал болох нь тогтоогджээ.Шүүх гэрэл зураг, видео файлууд, яллагдагчдын утасны бичлэг, тухайн үед байсан байршлын дүн шинжилгээ, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэн шийдвэр гаргажээ.

Амстердамаас Куала Лумпурыг чиглэн явж байсан “Боинг 777” онгоцны ослын хэргийн шүүх хурал Нидерландад болсон учир нь онгоцны амь үрэгдсэн зорчигчдын гуравны хоёр нь тус улсын иргэд байсан юм. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан олон улсын мөрдөн байцаах багийг Голландын прокурор Фред Вестербеке ахалжээ.

Орос улс 2020 оны гуравдугаар сард эхэлсэн уг шүүх хурлыг улстөржсөн, өрөөсгөл гэж нэрлэж байв.”Гэмт хэрэг үйлдэхийн тулд оролцогчид тус бүр өөрт оногдсонүүргийг гүйцэтгэсэн. Үүнийг хийхэд бүх оролцогчдын нягт хамтын ажиллагаа шаардлагатай байсан” гэж прокурорын газрын төлөөлөгч мэдэгдэв.

Шүүхийн шийдвэрээр гэмт этгээдүүд хохирогчдын төрөл төрөгсдөд 16 сая еврогийн нөхөн төлбөр төлөх ёстой болов.

Г.Амарсанаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *