Categories
мэдээ нийгэм

Төрийн соёрхолт, ардын багш Ш.Чоймаа таалал төгсжээ DNN.mn

Монголын нэрт соён гэгээрүүлэгч, Төрийн соёрхолт, ардын багш Шаравын Чоймаа таалал төгсжээ.

Тэрбээр их сургуулиа төгссөнөөс хойш өөрийн амьдралын цаг мөч бүрийг их сургуулийнхаа эрдэм судлалыг хөгжүүлэх үйлсэд зориулж олон мянган шавь нарыг бэлтгэн гаргасан эрхэм юм. Мөн Монголын ард түмэндээ телевиз, радиогоор Монгол бичгийн хичээлийг зааж, монголчууд нийтээрээ босоо бичгээ сурч, эзэмшихэд онцгой гавьяа байгуулсан билээ.

Талийгаачийн ар гэр, үр хүүхэд, шавь нар, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *