Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Нүүрсний экспорт 135 хувь, алтных 91 хувийн гүйцэтгэлтэй байна DNN.mn

Монгол Улс арваннэгдүгээр сарын 4-нөөс 10-ны өдрүүдэд 6,126 автомашин, 1549 чингэлэг нийт 893.8 мян.тн нүүрс экспортод гаргасан нь өмнөх оны мөн үеэс 1.8 дахин өссөн үзүүлэлттэй байна. Оны эхнээс 24,379.1 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 71 хувиар өсөв.

Тайлант хугацаанд 16 автомашин, 96 чингэлэг буюу оны эхнээс 1,217.5 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 1.5 хувийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 913 автомашин, 1023 чингэлэг буюу оны эхнээс нийт 4,059.5 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 40 хувиар буурчээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 10-ны өдрийн байдлаар 18.25 тонн алт худалдан авсан байна.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 135.4 хувь, зэсийн баяжмал 100.4 хувь, төмөр 80.3 хувь, алт 91.3 хувь, газрын тос 55.8 хувь, цайр 121.9 хувь, хайлуур жонш 45.9 хувь тус тус байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *