Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлд тавдугаар сараас хойш 354 байршлын зөрчилтэй хашаа, хайсыг буулгажээ DNN.mn

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор 2021 оноос зөвшөөрөлгүй буюу зөрчилтэй хашаа, хайс чөлөөлөх ажил эхэлсэн. Ийнхүү тухайн жилдээ буюу 2021 онд 183 байршлын 713 зөрчлийг арилгажээ.

Харин 2022 онд Ажлын хэсэг байгуулагдан 1,104 га газрыг хамруулан хийсэн судалгаагаар 971 байршилд 48,976 метр урт, 3,566 хашаа, хайсны зөрчил илэрсэн байна.

Зөрчилд зөвшөөрөлгүй хайс, шон, барилгын стандарт бус хашаа, автомат хаалт зэрэг объектууд бүртгэгджээ. Ингээд 376 байршилд зөрчлийг арилгаж 20.2 км газрыг чөлөөлөхөөр төлөвлөн өнгөрсөн тавдугаар сарын 9-ний өдрөөс эхэлсэн уг ажлын хүрээнд 354 байршилд 17.7 км хашаа, хайс чөлөөлж, ажлын явц 94.1 хувьтай үргэлжилж байгааг НЗДТГ-аас мэдээлэв.

Ирэх жилүүдэд үлдсэн байршлууд дахь зөрчлийг шат дараатайгаар арилган, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлэх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *