Categories
гадаад мэдээ

Евразийн цөмийн хямралаас зайлсхийхийг уриалав DNN.mn

Германы канцлер Олаф Шольц Хятадад хийсэн айлчлалынхаа талаар, Украины эсрэг дайнд цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж Оросын тал сүрдүүлсэн асуудлаар Хятадын удирдлагатай нэгдсэн байр суурьтай болсон нь энэхүү айлчлалын томоохон амжилт байлаа. “Зөвхөн үүний төлөө л энэ айлчлалыг хийхэд болохоор байсан” гэж канцлер хэлсэн байна.

Канцлер Олаф Шольц Бээжинд БНХАУ-ын дарга Си Жиньпин, Хятадын Ерөнхий сайд Ли Көцян нартай хэлэлцээ хийсэн юм. Германы канцлер хурцадмал байдлаас сэрэмжлүүлж, цөмийн зэвсэг хэрэглэх сүрдүүлгийг “хариуцлагагүй бөгөөд туйлын аюултай зүйл” гэж нэрлэсэн юм. Ли Кэчян дараа нь хамтарсан хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “Бид цаашид хурцадмал байдлыг тэвчиж чадахгүй гэж хэлсэн юм.

Хятад улс Герман, Европын Холбоотой энхийн хэлэлцээ хийж, Европт тогтвортой аюулгүй байдлын бүтцийг бий болгох хүчин чармайлтыг бүрэн дэмжиж байна гэж БНХАУ-ын дарга Си Жиньпин хэлжээ. “Евразид цөмийн хямрал үүсэхээс зайлсхийх ёстой. Мөргөлдөөнд оролцогч талууд болгоомжтой, тэвчээртэй байж, хэлэлцээр хийх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Дэлхийн хамтын нийгэмлэг Украины дайныг энхийн замаар зохицуулахад бүх хүчин чармайлтаа гаргах ёстой. Үүний зэрэгцээ. Цөмийн зэвсэг хэрэглэх, ашиглах аюулаас татгалзах ёстой” гэж Хятадын тэргүүн хэлэв.

Г.Амарсанаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *