Германы хийн агуулахуудын байгалийн хийн нөөц түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. Европын хийн хадгалалтын операторуудын мэдээллээс үзэхэд 10-р сарын 24-нд аль хэдийн 239.64 тераватт-цаг хуримтлагдсан нь 2019 оны 11-р сарын 10-ны 239.62 TWh гэж бүртгэгдсэн Украины дайнаас өмнөх оргил үеийг давсан байна. “INES (Initiative Energien Speichern)”-ийн гүйцэтгэх захирал Себастьян Блешке “Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагаас Германы хий хадгалах хэмжээ түүхэн рекорд түвшинд хүрсэн” гэж “dpa”-д өгсөн ярилцлагадаа онцолжээ. Блешке мөн байгалийн хийн их нөөц нь ирэх өвлийн бэлтгэл сайн байгааг илтгэж, олон ханган нийлүүлэгчдийн ач тус биднийг хийн хараат бус байдалд хүрэхэд чухал ач холбогдол үзүүлсэнгээд “Бид маш том алхам хийж, байгалийн хийн асуудлаар “тусгаар тогтнох”-д тун ойртсон” гэж онцлон тэмдэглэсэн байна. Европ 10-р сарын 29-ний байдлаар нийт хийн агуулахын түвшин 94.34 хувьтай байна гэж Европын байгалийн хийн дэд бүтцийн операторуудын “Gas Infrastucture Europe” (GIE) холбооноос мэдээлжээ.