Төрсөн ээж нь насанд хүрээгүй охиныхоо биеийг үнэлүүлж, төлбөрийг нь дансаараа авдаг байсан байж болзошгүй хэрэг гарчээ.
Уг мэдээллийг цагдаагийн байгууллагаас тодруулахад ийм хэрэг гарсан нь үнэн болохыг батлаад “Гэхдээ насанд хүрээгүй хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн хэллээ.
Түүнчлэн одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учир зарим асуудал тодорхой болоогүй байгаа аж.
Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар, хохирогч охиныг цагдаагийн байгууллага хамгаалалтад аваад байгаа юм байна.