Categories
гадаад мэдээ

Герман ухаан DNN.mn

Германы урд байсан удирдлага “Улс төр, эдийн засаг хоёр тусдаа зүйл” хэмээн учирлажАНУ-аас үнэтэй шингэрүүлсэн хий(LNG) авч байснаасОросоос байгалийн хий хоолойгоор авсан нь дээр хэмээн европын бусад улсыг ч үүндээ татан оролцуулсан билээ. Удалгүйулс төр, эдийн засаг хоёр салшгүй зүйл гэдэг нь батлагдажОросын хямд хийн оронд Европ 2008 онд Гүржийн, 2014 онд Украины газар нутгаас Оросуудад “бэлэглэв”. Харин ОХУ Украинд довтолсноор Оросын үнэгүй хий ямар их үнэтэй зүйл байсан нь бүрэн тодорхой болж, 1951 оноос хойш анх удаагаа Германы инфляц 34.2 хувь болсон гэж Олон улсын хэрэглээний шинжлэх ухааны их сургуулийн судалгаанаас иш татан “Die Welt” мэдээлэв. Ийнхүү

Оросын хийг дэмжигч төр, засгийн оронд эвслийн засгийн газар байгуулагдав. Шинээр байуулагдсан Германы эвслийн засгийн газар хийн асуудлыг шийдэж энэ өвлийг даван гарна гэдэгт өөрсдөөс нь өөр хэн ч итгэхгүй байсан. Гэтэл Германы засгийн газар өнөөдөр өвөл хэрэглэх хийн нөөцөө бүрэн бүрдүүлж чадсан төдийгүй хийн үнийг бууруулж орхив.

Германы шинэ засгийн газар Оросын хийн оронд АНУ-ын Шингэрүүлсэн хий авах нь адилхан л “монополийн занга”-ндорж, зах зээлийн эдийн засгийн зарчмыг зөрчих болно гэж үзсэн тул Германы канцлер Олаф Шольц бизнесийн хүрээний төлөөлөгчдийн хамт Африкийн орнууд болох Сенегал, Нигери, Өмнөд Африкт айлчлал хийв. Африкийн эдгээр улсуудыг сонгосон нь санамсаргүй хэрэг биш юм. Сенегал улс тивийн 55 улсыг нэгтгэсэн Африкийн холбоог даргалж байгаа бол харин Нигерийн хувьд хэдийгээр Африкийн хамгийн ядуу улс ч гэсэнБерлин энэ улсыг Сахарын өмнөд хэсгийг тогтворжуулах холбоос улс гэж тооцдог билээ. Иймээс энэ улсад Германы цэрэг байрлаж, Бундесверийн сургагч багш нар Африкийн энэ улсын зэвсэгт хүчний тусгай ангиудыг сургаж байгаа юм. Мөнканцлерийнхаа айлчлалын өмнөхөн Бундестаг Германы цэргийн хүчний Нигери, Малид байх хугацааг дахин нэг жилээр сунгах шийдвэр гаргасан. Өмнөд Африк нь Германы Африк дахь гол түнш гэж тооцогддог. Хоёр улс эдийн засаг, улс төр, соёлын нэлээд эрчимтэй харилцаатай байдаг. Үүнээс гадна Өмнөд Африк бол “G20”-ийн цорын ганц Африк гишүүн билээ. Үүний дараа Герман энэ бүрэлдэхүүнээ арабын улсуудад айлчлуулав. АНЭУ-ын Ерөнхийлөгч Шейх Мохаммед бин Заед Аль Нахайян, Германы канцлер Олаф Шольц нар эрчим хүчний аюулгүй байдал, аж үйлдвэрийн өсөлтийг бэхжүүлэх зорилготой гэрээнд гарын үсэг зурав. Абу Дабид хийсэн айлчлалынхаа дараа Шольц Катар руу явсан билээ. Канцлер мөн Саудын Арабын хааны гэр бүлийн дээд төлөөлөгчид, тэр дундаа угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салмантай эрчим хүчний хангамжийн асуудлаар хэлэлцээ хийсэн. Гарын үсэг зурсан гэрээний дагуу АНЭУ-аас “LNG”-ийн эхний хэсэг энэ оны сүүлээр Германы хойд хэсэгт орших Брунсбүттел дэх хөвөгч терминалд ирэх төдийгүй Германы эрчим хүчний концерн “RWE” болон Саудын Арабын Абу Дабигийн үндэсний газрын тосны“ADNOC” компаниуд олон жилийн нийлүүлэлтийн санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Тэд “Энэ оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Гамбург хотын ойролцоох Брунсбүттел дэх хөвөгч “LNG” терминалд 137,000 шоо метр шингэрүүлсэн байгалийн хийн эхний багц ирж нийлүүлэгдэнэ” гэж хамтран мэдэгдэв. Канцлер“RWE” ADNOC”-тэй гэрээ байгуулсан нь “Германд шингэрүүлсэн хийн хангамжийн дэд бүтцийг бий болгож, манай улсыг илүү олон төрлийн хийн хангамжаар хангахад чухал үе шат боллоо” гэж тэмдэглэв.

Германы канцлер Олаф Шольц эдгээр улсуудад айлчлангэрээ хийхдээ“Авчирсан шингэрүүлсэн хийг зөвхөн Германд худалдана. Ирсэн хийг худалдан авахгүй удаж саад учруулбалГерманы тал нөхөн төлбөр олгож нийлүүлэгч талыг хохиролгүй болгоно. Африк тив, Арабын улсуудаас ирэх ямар ч улсын“LNG”-д энэ гэрээ адилхан үйлчилнэ” гэж заасан юм. Өрөөр хэлбэл тэдэн еврогоор авна гэсэн хатуу үнэ бус тухайн үеийн зах зээлийн үнээр авна гэсэн нь Германы хожлын тамга хөзөр болсон билээ. Ийнхүү Герман улс өнөөдөр энэ өвөл зарцуулах байгалийн хийн нөөцөө бүрэн бүрдүүлж чадсан төдийгүй олноороо ирж байгаахөлөг онгоцнуудын “LNG”-ийн үнэ эрэлт, нийлүүлэлтийн зах зээлийн зарчмын дагуу буурсаар байна. Герман улс ийнхүү хийн асуудлаа шийдэж чадсанаар инфляцийг бууруулахад хөрөнгө зарцуулах боломжтой болов. Тухайлбал,1.5 тэрбум еврог нийтийн тээврийн хөнгөлөлт, тэтгэмж нэмэх, эрчим хүч их хэрэглэдэг 9000 компанид татварын хөнгөлөлт үзүүлэх, оюутнуудад нэг удаад 200 евро, тэтгэвэр авагчдад 300 евро өгөх болсон гэж “Spiegel”-д бичсэнбайна. Харин Европын холбооны зарим улсууд Германыг “хувиа бодогч” хэмээн шүүмжлэв. Холбоо бол холбоо, улс бол улс, зах зээл бол зах зээл шүү дээ.

Герман улс АЦС, нүүрсээр ажилладагДЦС-ынхаа ашиглах хугацааг сунгаж энэ хугацаанд сэргээгдэх эрчим хүчээр улсаа хангахаар ажиллаж байна. Тухайлбал, Дани улстайсалхин турбины хамтарсан цахилгаан станц байгуулахаар болсон. Мөн бензин хэрэглэдэг машинаас “салах” ажлаа маш амжилттай хэрэгжүүлж байна.

Энэ бүхэн маш товчоор Герман ухаан юм.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *