Categories
мэдээ нийгэм

Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн тоогоор 53.000 эх ажилласан жилээ нэмүүлэн тэтгэвэрт гарчээ DNN.mn

Алдарт эх”-ийн одонгүй эмэгтэйчүүд 65-тайдаа тэтгэвэрт гарна – updown.mn

Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн тоогоор Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлэх хуулийн зохицуулалт хэрэгжиж байна хэмээн Нийгмйин даатгалын газраас мэдээллээ. Хуульд заасны дагуу төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор жил зургаан сарыг нэмж тооцох заалттай. Уг хуулийн заалтыг 2017 онд нэмж оруулан баталжээ.

2022 оны есдүгээр сарын байдлаар тэтгэвэр тогтоолгосон 53.5 мянган даатгуулагч эх хүүхдийн тооноос хамааран нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаагаа дунджаар дөрвөн жил зургаан сараар нэмэгдүүлэн тооцуулсан байна.
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛИАС:
Шимтгэл төлсөн хугацаа
3.5.Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно.
4.2.Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
Өндөр насны тэтгэвэр авах эрх
4.1.Даатгуулагч нь нийтдээ 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *