Categories
гадаад мэдээ

Дэлхийн хамгийн бохир хүн 94 насандаа таалал төгсжээ DNN.mn

Дээд амжилтыг бүртгэдэг Гиннессийн номд “Дэлхийн хамгийн бохир хүн” тэмдэглэгдсэн Аму Хажи 94 насандаа таалал төгсжээ. Ираны IRNA агентлаг энэ талаар мэдээллээ. Биеэ угаах нь эрүүл мэндэд муу гэсэн хатуу итгэл үнэмшилтэй энэ хүн 94 наслахдаа сүүлийн 63 жилд нь огт усанд ороогүй гэдгээрээ дэлхий дахинаа алдаршсан юм. Байнгын бохир заваан байдлаас болоод дархлааны тогтолцоо нь маш хүчтэй болсон энэ хүний талаар олон сонирхолтой түүх бий.

Амьдралынхаа сүүлийн жилүүдийг Ираны Фарс мужийн Дейга хэмээх тосгоны ойролцоо өнгөрүүлсэн. Ганц бие байсан нь мэдээж ч ганцаардаж байсан уу гэвэл үгүй. Тэрбээр орон нутагтаа хамгийн алдартай хүн нь байсан бөгөөд “Дэлхийн хамгийн бохир хүн”-ийг үзэхээр ертөнцийн өнцөг булан бүрээс хүмүүс ирдэг байсан гэнэ. Тэр ч бүү хэл уран бүтээлчид 2013 онд түүний талаар “Аму Хажигийн хачирхалтай амьдрал” хэмээх баримтат кино бүтээж байжээ. Тэр кинонд Аму Хажи хумсаа чулуугаар үрж, сахлаа галаар багасгадаг тухайгаа ярьдаг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *