Categories
мэдээ улс-төр

АН-ын ҮБХ-ны дэд даргаар Ч.Сайханбилэгийг томилжээ DNN.mn

Ч.Сайханбилэг: Би Х.Баттулгыг буусан өдөр очно | iSee.mn

С.Эрдэнэ даргатай АН-ын Үндэсний бодлогын хороо өнгөрсөн долоо хоногт хуралдсан. Тэгвэл хуралдаанаар тус намын гишүүд Үндэсний бодлогын хорооны дэд даргаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг томилжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ“Өнгөрсөн долоо хоногт АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаа хийсэн. Шинэ дүрмийнхээ хүрээнд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг хийж байна. Цаашид УИХ-ын чуулганы хуралдааны явц, байнгын хороодын үйл ажиллагаатай уялдуулж, хяналт тавьж ажиллана. Улс төрийн сөрөг хүчний гол намын хувьд үйл ажиллагаагаа давхар явуулна. Хуралдаанаар АН-ын Үндэсний бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Ганбатыг сонгож томиллоо. Дэд даргаар Ч.Сайханбилэгийг томилж, баталлаа” гэв


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *