Улсын хэмжээнд тариалсан талбайн үр тарианы 60.7 хувийг хурааж аваад байна. Үүнээс улаанбуудайн хураалт 61.6, төмс 94.3, хүнсний ногоо 91, тэжээл 38.9, тосны ургамал 44 хувьтай үргэлжилж байгааг ХХААХҮЯ мэдээлэв. Одоогоор 214.5 мянган га-гаас 268.1 мянган тн үр тариа, үүнээс 202.7 мянган га-гаас 252.8 мянган тн улаанбуудай, 18.7 мянган га-гаас 200.5 мянган тн төмс, 10.1 мянган га-гаас 110.2 мянган тн хүнсний ногоо, 26.5 мянган га-гаас 62.1 мянган тн тэжээлийн ургамал, 50.9 мянган га-гаас 21.7 мянган тн тосны ургамал тус тус хураан аваад байгаа аж.
Сэлэнгэ аймаг улсын хэрэгцээт үр тарианы 50 хувь, төмсний 28 хувь, хүнсний ногооны 30 хувийг дангаараа хангадаг. Жилд дунджаар 174.0-196.0 мян.га талбайд үр тариа, тэжээл, тосны ургамал, төмс, хүнсний ногоо тариалж, 120.0-130.0 мян.га талбайд уринш бэлтгэж, 200.0-250.0 мянган тонн ургац хураан авдаг. 2022 оны хаврын тариалалтаар нийт 204.0 мян.га талбайд үр тариа, төмс хүнсний ногоог тариалсан байна. Ургац тогтоолтын дүнгээр улаанбуудай 129340 га-д хураалт хийхээс 575 га талбай мөндөрт цохигдон ургац алдаж, 128765 га талбайгаас 13.4 цн буюу 157358 тн ургац хураан авах урьдчилсан баланс гарчээ.
Намрын ургац хураалтад 411 комбайн, 125 будаа цэвэрлэгч, 128 будаа ачигч, 10 төмсний комбайн, 5 даршны комбайн, 27 төмс ухагч, 32 хүнсний ногоо хураагч, 22 механикжсан үтрэм ажиллаж байгаа аж. 44,7 мянган га талбайг ангилан хадаж, 56,7 мянган га-аас 11,7 цн буюу 66,5 мянган тонн улаанбуудай, 1,7 мянган га-аас 2,2 мянган тонн төмс, 2,8 мянган га-аас 3,4 мянган тонн хүнсний ногоо, 1,3 мянган га-аас 4,2 мянган тонн тэжээлийн ургамал, 9,1 мянган га-аас 05,1 мянган тонн тосны ургамал тус тус хураан авч нийт үр тарианы хураалт 33,5 хувьтай явж байна.
Харин Төв аймгийн хэмжээнд ургац хураалт үр тариа 43563 га-аас 49855.9 тн, нэгжийн ургац 11.44 цн, 74 хувь, Улаанбуудай 39135 га-аас 43542.5 тн, нэгжийн ургац 11.1 цн, 76 хувь, төмс 12115.7 га-аас, 133654 тн, нэгжийн ургац 110 цн, 96.7 хувь, хүнсний ногоо 1504.4 га-аас 15648 тн, нэгжийн ургац 104 цн, 77.9 хувь, таримал тэжээл 9931 га-аас, 20744.4 тн, нэгжийн ургац 21 цн, 51.7 хувь, тосны ургамал 10698 га-аас 4388.5 тн, нэгжийн ургац 4.1 цн, 38.2 хувьтай, ургац хураалтын явц 77 хувьтай байна.
Энэ онд улсын хэмжээнд 470 мянган тн үр тариа, үүнээс 441 мянган тн улаанбуудай, 234 мянган тн төмс, 126 мянган тн хүнсний ногоо, 56 мянган тн тосны ургамал, 104 мянган тн малын тэжээлийн ургамал хураан авах төлөв гарсан. Ингэснээр улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 хувь, таримал тэжээлийн 50 хувь, тослог ургамлын 32 хувийг дотоодоос хангах боломж
бүрдэх бөгөөд хүнсний ногооны үйлдвэрлэл өнгөрсөн жилийнхээс 10 гаруй хувиар өсөхөөр байгаа юм.
Цаг агаарын хувьд энэ жил тал хээр, говийн нутгийн ихэнх хэсгээр 10 дугаар сарын дундаас сүүлч хүртэлх үеэр, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10 дугаар сарын эхээр, говийн нутгийн өмнөд хэсгээр 11 дүгээр сарын эхээр хөрсний гадарга хөлдөж эхлэх төлөвтэй байна.