НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, ОХУ дахь хүний эрхийн бүх зөрчлийг нэг жилийн хугацаанд хянан, нэгтгэндүгнэж илтгэл тавих тусгай шинжээчтэй болов. Ийм арга хэмжээ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн улсын эсрэг авч буй түүхэнд гарсан анхны арга хэмжээ болж байгаа юм.
Шинжээчийн илтгэлийгбүрэн эхээр нь албан ёсны бүх сувгаар хүний эрхийг хамгаалагчид, өмгөөлөгчид, сэтгүүлчдэд саадгүйхүргэхээр тохиров. Хүний эрхийн зөвлөл нь 47 улсаас бүрддэг бөгөөд тусгай илтгэгч томилохыг 17 улс дэмжиж, Хятад, Куба, Венесуэл зэрэг хүний эрхийн асуудалтай зургаан улс эсэргүүцэж,бусад 24 гишүүн түдгэлзсэнээр уг илтгэгч томилох тогтоол батлагдсан байна. Уг зөвлөл энэхүү шийдвэрээ сүүлийн үед Орос улс хүний үг хэлэх эрх чөлөөг хязгаарласан, ялангуяа Оросын зэвсэгт хүчний нэр хүндийг гутаасан, армийн талаар “худал мэдээлэл” тараасан хэмээн хатуу шийтгэл онооххууль батлан мөрдсөн гэдгээр тайлбарлаж байгаа юм. Үнэхээр ч Оросын эрх баригчид өнгөрсөн баасан гарагт Нобелийн энх тайвны шагнал хүртсэн “Мемориал” гэх мэт хүний эрхийн байгууллагын үйл ажиллагааг хүртэл хаагаад байгаа билээ.
НҮБ-д суугаа ХБНГУ-ын Байнгын төлөөлөгч Катарина Шташ “Орос улс Европын зөвлөлөөс гарч, иргэдийнхээ Европын Хүний эрхийн шүүхэд хандах боломжийг хаасан” гэж мэдэгдээд “Энэ нь Оросыг хүний эрхийн асуудлыг орхисон Европ дахь цорын ганц улс болгосон” гэж мэдэгдэв. Тэрээр “Европын хүний эрхийн шүүхэд ОХУ-ын эсрэг 7450 гомдол ирсэн байгаа бөгөөд НҮБ-ын Тусгай шинжээчийн илтгэлийн ачаар эдгээр асуудлуудын зарим нь шийдэгдэх болно” гэсэн байна.
Европын Хүний эрхийн зөвлөл есөн жилийн дараа ОХУ-ын “гадаадын агентуудын” тухай хуулийг хүний эрхийг зөрчсөн гэж хүлээн зөвшөөрч, мөн Оросын эрүүдэн шүүлт, шорон дахь хүчирхийллийн тухай “ВВС”-ийн баримтат кинонд үндэслэн ОХУ-ыг хариуцсан байнгынорон тоо бий болгох тухай тогтоолын төслийг Европын холбооны Унгараас бусад бүх улс оролцон бэлтгэсэн аж.
НҮБ-д суугаа ОХУ-ын төлөөлөгч Геннадий Гатилов “Энэ нь ОХУ-ын дотоод, гадаад бодлогод хөндлөнгөөс оролцож, Оросын эсрэг АНУ болон түүний дуулгавартай “дагуулууд”-ын аль хэдийнээс бүхэнд ил болсон худал гүтгэлгийг дэлхий нийтэд тарааж, бидэнд ял тулгах гэсэн ээлжит явуулга” гэж мэдэгдэв. Тогтоолоор томилогдсон шинжээч нь холбогдох бүх эх сурвалж, тэр дундаа ОХУ-ын дотоод болон гадаад дахь Оросын иргэний нийгмийн байгууллагуудаас ирж буй мэдээллийг цуглуулж, судалж нэгтгэн, үнэлж дүгнэх бөгөөд жилийн дараа Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулганд уг асуудлаар илтгэл тавих юм байна. Энэ нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн түүхэн дэх ОХУ-ын дотоод нөхцөл, байдлын талаар гаргаж буй анхны шийдвэр юм. Орос Украинддовтолсонтой холбогдуулан уг Зөвлөл саяхан “Оросын армийн Украины нутаг дэвсгэрт үйлдсэн гэмт хэргийг иж бүрэн мөрдөн шалгах тухай” гэх мэт хэд хэдэн тогтоолыг нэгэн зэрэг батлан гаргасан.билээ. Ингэснээр ОХУ-ын одоогийн төр, засаг төдийгүй Украид дайн хийхийг дэмжсэн хүн болгонд олон улсын шүүхийн хаалга нээгдэж байгаа юм.Харин улс төр судлаачид дээрх тогтоолыг В. Путины дарангуйллын дэглэмийн дараа байгуулагдахОросын шинэ төр, засагтзөв чиглэл болох чухал ач холбогдолтойгоос гаднабатлагдсан өдөр нь Чеченийн одоогийн засгийн газрыг хатуу шүүмжилж байсан, “Новая газета” сонины сэтгүүлч Анна Политковская алагдсаны 16 жилийн ойтой давхцаж байна гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
Энэхүү тогтоол батлагдсаны дараа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Украины асуудлаарх тусгай, ээлжит бус чуулган Нью-Йорк хотноо хуралдав. Украины эзлэгдсэн дөрвөн мужидОросоос явуулсан “бүх нийтийн санал асуулга”-ыг буруутгасан тогтоолын төсөлднээлттэй санал хураалт явуулахад 107 улс дэмжиж, 13 улс эсэргүүцэж, 39 улс түдгэлзэн уг тогтоол батлагдав.
Г.АМАРСАНАА