Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийг 650 болгож нэмэгдүүлнэ DNN.mn

САЙЖРУУЛСАН ТҮЛШ” СТАНДАРТЫН ЧАНАРЫН ШААРДЛАГЫГ ХАНГАЖЭЭ

Хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор сайжруулсан шахмал түлшний цэгийг нэмж ажиллуулах талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд өнөөдөр болсон нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээллээ.

Тодруулбал тэрбээр, одоогийн байдлаар 120 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлсөн бөгөөд борлуулалтын 473 цэгээр өдөрт 800-900 тонн түлш борлуулж байгааг онцлов. Мөн аравдугаар сарын 15-н гэхэд 650 цэг ажиллуулна хэмээн хэллээ.

зураг Мөн шахмал түлш стандарт, чанарын шаардлага хангаж байгаа эсэхэд Мэргэжлийн хяналтын байгууллагаас байнга шинжилгээ хийж байгаа бөгөөд чанарын хувьд түлш стандартаа барьж байгааг мэдээлэв.

Энэ тухай НМХГ-ын дарга С.Даваасүрэн “Шахмал түлшний чийгшил өнгөрсөн жил 6.8 хүртэл байсан. Энэ жил хамгийн ихдээ 3.8 буюу түлшний чанар маш сайн байгаа” гэсэн юм.

Үүнтэй холбоотойгоор сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж, борлуулалтын цэгүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч ажиллахыг холбогдох байгууллагуудад Нийслэлийн Засаг дарга үүрэг болгожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *