Дэвшилтэт Социал Демократ клубын санаачилга “CleanUP хоёр “төсөлд Монголын үндэсний их сургууль, Дотоод хэргийн их сургуулиуд нэгдэж, нийгмийн хариуцлагын хүрээнд Богдхан уулаа цэвэрлэх аянд таван мянга гаруй оюутан, залуус оролцож байна.
”Богдхан уулаа цэвэрлэе” санаачилгад БОАЖЯ, түүний харьяа байгууллага Богдхан уулын хамгаалалтын захиргаа нэгдэн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна. Аяны хүрээнд Богдхан уулын дугуй цагаан орчим, Чингистэй уул, Зайсан толгой, Хийморийн овоо, Уулын зам зэрэг таван байршилд цэвэрлэгээ хийнэ.