Categories
мэдээ цаг-үе

Энэ жил 10 аймгийн 30 суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй байна DNN.mn

Баруун таван аймгаас Говь-Алтайд өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр байна

Өмнөговь зэрэг зарим аймагт энэ жил зуншлага тааруу байснаас үүдэн олон мал отроор өвөлжих төлөвтэй байна. Тиймээс Засгийн газраас зуншлага сайн байсан аймгуудтай санамж бичиг байгуулан ажиллах чиглэл өгчээ.

Тодруулбал, нийт нутгийн 60 хувь нь гантай байсан Өмнөговь аймаг зэргэлдээ Дундговь, Өвөрхангай аймагтай санамж бичиг байгуулаад байна. Өнөөдрийн байдлаар 10 аймгийн 31 сумын 1.7 сая мал аймаг дундын отрын бүсэд өвөлжих хүсэлтийг орон нутгаас гаргаад байгаа аж. Улсын хэмжээнд тусгай хэрэгцээний болон аймаг дундын отрын 9 бүс нутаг байдаг. Эдгээр бүсэд 700 мянга гаруй мал хүлээн авах бэлчээрийн нөөцтэй юм. Эрсдлийн үнэлгээгээр энэ жил 10 аймгийн 30 орчим суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа аж. Мөн малын гоц халдвар өвчний дэгдэлт их, зуншлага тааруу байгаагаас Архангай зэрэг зарим аймаг отроор мал хүлээн авахгүй гэдгээ мэдэгдээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *