Categories
мэдээ эдийн-засаг

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд заасан шилжилтийн үеийн зохицуулалтын хугацаа 26-нд дуусна DNN.mn

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн төсөлд санал авч  байна

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар шилжилтийн үеийн зохицуулалтын дагуу хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө үйл ажиллагаа эрхэлж байсан үйлчилгээ үзүүлэгчид Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх үйл ажиллагаа 2022 оны есдүгээр сарын 26-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдаж, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох 10 харилцааг зохицуулах 8 журмын төсөл боловсруулах, хууль сурталчлах зорилгоор 13 удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр үйл ажиллагаа эрхэлж байгаагаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласан 20 гаруй байгууллагын дунд зохион байгуулж, эдгээр байгууллагуудад 2022.02.16, 2022.3.09, 2022.8.12-ны өдрүүдэд тус тус албан бичиг хүргүүлж хуулиар олгогдсон шилжилтийн үеийн зохицуулалтын дуусгавар болох хугацаанд бүртгэл хийлгэх, заасан хугацаанд бүртгэл хийлгээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага ногдуулах нөхцөл байдал үүсэж болзошгүй талаар удаа дараа сануулсан.

Түүнчлэн “NFT marketplace”-үүд харилцагч нарт төгрөгийн болон койны хослолтой арилжааны үйлчилгээ, хэтэвчдээ төгрөг байршуулах, буцаан шилжүүлэх үйлчилгээ, “NFT”-г нийтэд санал болгох, худалдах үйлчилгээ зэрэг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 6.1-д заасан үйлчилгээг эрхэлж байгаа тул СЗХ-ноос 2022.5.24-ний өдөр нийт 8 байгууллагад өнгөрсөн хугацаанд албан бичиг хүргүүлж, зохих бүртгэл хийлгэх шаардлагатайг анхааруулсан.

Энэ хугацаанд СЗХ-нд нэр бүхий байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийн журам”-д заасан шаардлагын дагуу шалгахад дараах нийтлэг алдаа, дутагдлууд илэрч байна. Үүнд үйлчилгээ үзүүлэгчдийн хувьд мэдээллийн аюулгүй байдал, нууцлалын ISO/MNS/IEC 27001 стандартыг нэвтрүүлээгүй, нэвтрүүлсэн боловч эрх бүхий хөндлөнгийн байгууллагаар баталгаажуулж сертификат аваагүй, хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны орлогоос бүрдсэн эсэх болон гарал үүслийг бүрэн тодорхойлоогүй, эрх бүхий албан тушаалтныг тохиромжтой этгээдийн шалгуур хангасныг нотлох баримт бичгийг зохих ёсоор бүрдүүлээгүй, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль заасан шаардлагыг хэрэгжүүлж ажиллах автомат хяналтын системийг нэвтрүүлээгүй гэх мэтчилэн тусгайлсан шаардлагуудын бүрдлийг хангахгүй байна.

Иймд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд зааснаар шилжилтийн үеийн зохицуулалтын хугацаа энэ сарын 26-ны өдөр дуусгавар болж, хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө үйл ажиллагаа эрхэлж байсан үйлчилгээ үзүүлэгчид хуульд заасан шаардлагын дагуу холбогдох бүртгэлээ хийлгэх шаардлагатайг анхаарна уу.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилттэй холбогдуулан уулзалт хийв || DNN.mn

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал өнөөдөр (2022.03.01) Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан “BINANCE” буюу дэлхийн томоохон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн төлөөлтэй уулзаж, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж, 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа баталсан. Хууль 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр болж, хэрэгжиж байна.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал хуулийг дагалдан найман журам батлах ёстой бөгөөд журмуудыг Санхүүгийн зохицуулах хороо боловсруулж буй талаар болон хуулийг англи хэл дээр орчуулж, олон нийтэд, олон улсад таниулах ажил хийгдэж буйг дурдаад хуулийн гол зохицуулалтын талаар танилцуулав.

Тэрбээр виртуал хөрөнгийн үйлчилгээ нь технологийн дэвшлийг ашиглаж, бага зардалтайгаар санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх давуу талтай ч койн, токенуудыг арилжаалах үйл явц нь маш богино хугацаанд, өндөр үнийн дүнтэйгээр явагдаж байгаагаас энэхүү үйл явцыг дагасан цахим гэмт хэрэгт иргэд, хөрөнгө оруулагчид хохирох, цаашлаад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт холбогдох өндөр эрсдэлтэй тул тусгайлсан эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байсан талаар тэмдэглэсэн.

Уулзалтаар мөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор харилцан санал солилцлоо. Уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн болон холбогдох албан тушаалтнууд оролцож, байгуулллагын төлөөлөгчдийн асуусан асуултад хариулт өглөө. Мөн Инновац, цахим бодлогын байнгын хорооны ажлын албаны ажилтнууд оролцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ эдийн-засаг

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль мөрдөгдөж эхэллээ

УИХ-аас 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр баталсан Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд нь “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн №06 дугаарт хэвлэгдсэн.

Эдгээр хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу өчигдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр аливаа этгээд нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэхгүйгээр виртуал хөрөнгийн үйлчилгээг эрхлэх боломжгүй. Мөн тус хуульд заасны дагуу Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлээгүй компани буюу Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор бүртгэсэн шийдвэр гараагүй байхад виртуал хөрөнгийг нийтэд санал болгох, худалдахтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүгийн үйл ажиллагаанд оролцох болон үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг анхаарна уу.

Та бүхэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн хуулиудтай дараах холбоосоор танилцана уу.

– Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль

– Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль

– Зар сурталчилгааны тухай хууль

– Эрүүгийн хууль /2015/

– Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль

– Зөрчлийн тухай хууль

– Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль

– Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль

– Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль

– Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль

– Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль

– Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль

– Төрийн албаны тухай хууль

– Татварын ерөнхий хууль

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн зорилт нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх этгээдийг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, холбогдох этгээдийн эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Харин Монголбанкны зөвшөөрөлтэй цахим мөнгө, бусад улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэрийг ашиглах, гүйлгээнд оруулахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахгүй юм. Түүнчлэн виртуал хөрөнгийн үйлчилгээнээс учирч болох эрсдэл, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч болон түүний харилцагчийн хооронд хийгдсэн гэрээ, хэлцлээс үүсэх маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахгүй. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн харилцаа нь Иргэний хуулиар зохицуулагдах харилцаа юм.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүгийн үеэр асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн болон Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүлэв. Мөн уг хуулийн төсөлтэй хамт боловсруулсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжлээ.

Ташрамд дурдахад, Монгол Улсад криптовалютын арилжаа хийдэг хэд хэдэн цахим хуудас, нэг АТМ байгаа бөгөөд үүнтэй холбоотой үйлчилгээ нь Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдөх, төлбөр тооцооны үйлчилгээнд хамаарахгүй бөгөөд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг аль нэг байгууллагын хяналт, зохицуулалт дор байдаггүй. Энэ нь зөвхөн санхүүгийн хэрэглэгч өөрийн сонголтын хүрээнд биткойн арилжаа болон цахим хуудсаар дамжуулан криптовалютыг биржийн зарчмаар арилжаалж байна. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдаа арилжааны зарчим, зах зээлийн зарчим буюу эрэлт нийлүүлэлт, арилжаанд оролцогчийн хариу үйлдэл дээр тулгуурлан явагдаж байгаа юм. Монгол Улсад дээрх хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагаа явагдаж, иргэд, хуулийн этгээд оролцож байгаа нь энэ төрлийн эрх зүйн орчныг нэн яаралтай бүрдүүлэх шаардлагыг бий болгож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *