Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар хүйтэрнэ DNN.mn

Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөө шөнө Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн нутаг, Хэнтийн баруун хэсэг болон Улаанбаатар хот орчмоор хөрсөн дээр 0 градусыг давж цочир хүйтэрнэ.

2022 оны 09 дүгээр сарын 19-нөөс 09 дүгээр сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

19-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас орно. Салхи 21-22-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан байна гэж ЦУОШГ-аас анхааруулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *