Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Чанаргүй зээл өмнөх оны мөн үеэс 521 тэрбум төгрөгөөр буюу 26 хувиар өсчээ DNN.mn

Хөгжлийн Банкны драма

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл энэ оны наймдугаар сарын эцэст 2.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 394.2 (18.6%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 520.9 (26.1%) тэрбум төгрөгөөр өсжээ.

Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11 хувийг эзэлж байгааг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

График. Чанаргүй зээл, сар бүрийн эцэст, тэрбум төгрөг

зураг

ААН, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл наймдугаар сарын эцэст 22.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 551.9 (2.4%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 2.9 (14.6%) их наяд төгрөгөөр өссөн байна.

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн

  • 51.2 хувь нь иргэд
  • 47.4 хувь нь хувийн байгууллага
  • 0.6 хувь нь төрийн байгууллага
  • 0.9 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагынх байна.

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл наймдугаар сарын эцэст 19.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 928.8 (4.6%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 2.4 (14.3%) их наяд төгрөгөөр өсжээ. Ингэхдээ уг зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 83.7 хувийг эзэлж буй аж.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдлийн тухайд 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 17.3 (1.4%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 5.1 (0.4%) тэрбум төгрөгөөр өссөн байгааг мэдээлсэн юм.

Арилжааны банкнууд болон Монголын Ипотекийн корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны долдугаар сарын эцэст зургаан их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сараас 50.2 (0.8%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 790.8 (15.1%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн үзүүлэлт байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *