Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын Консулын анхдугаар зөвлөлдөх уулзалт Унгар Улсын Будапешт хотноо 2022 оны есдүгээр сарын 9-нд болов. Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, унгарын талаас Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Орлогч төрийн нарийн бичгийн дарга Адам Штифтер нар тэргүүлж оролцов.
Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх, монгол, унгар иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалах чиглэлээрх хамтын ажиллагааг бэхжүүлэх, Унгар Улсад хөдөлмөр эрхэлж буй монгол иргэдээс ирж буй хүсэлт, саналыг түргэн шуурхай шийдвэрлэх болон бусад хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.