Categories
мэдээ цаг-үе

Элсэн чихэр, цагаан будааны импорт буурчээ DNN.mn

зураг

Оны эхний найман сард манай улс импортоор нийт 5599.7 сая буюу 5.6 тэрбум ам.долларын бараа, түүхий эд импортолсон нь 2021 оны мөн үеэс 1125.8 сая ам.доллар буюу 25.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Импортоор нийлүүлэгдсэн барааны 97.1 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлжээ.

Импортын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийг харвал элсэн чихэр, цагаан будаа, хүнсний ногоо, ургамлын тосны импорт буурсан бол өтгөрүүлсэн болон хуурай сүү, өндөг, самар, жимс, тахиа, гахайн мах, өөхний импорт өмнөх хоёр онтой харьцуулахад өссөн дүнтэй байна.

зураг

Эх сурвалж: ГЕГ

Тухайлбал, эхний найман сард 44.5 мянган тонн элсэн чихэр импортолсон нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 8% буурчээ.

Манай улс дэлхийн 150 орноос гарал үүсэлтэй бараа импортолсноос

  • БНХАУ-д 34.2 хувь
  • ОХУ-д 30.3 хувь
  • Японд 8.6 хувь;
  • БНСУ-д 5 хувь;
  • АНУ-д 3.2 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 81.3 хувийг эзэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *