Өчигдөр Эрүүл мэндийн яамнаас харвалт болон коронавируст халдварын дараахь цус өтгөрөлтийн талаар мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар эрт илрүүлэгт 272,4 мянган иргэн хамрагдсанаас 7,8 мянган иргэнд зүрх судасны тогтолцооны эмгэг илэрчээ. Цус өтгөрөл нь зөвхөн коронавируст халдварын үед биш бусад эмгэгийн үед ч гардаг бөгөөд тус халдварын үед цус бүлэгнэлтийн алдагдал гардаг нь олон улсад батлагдсан учраас эмчилгээний удирдамжид оруулжээ. ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл “Цус бүлэгнэлт зөвхөн үзлэгээр илэрнэ. Хэрвээ иргэд коронавирустэй холбоотой цус өтгөрөлтийн айдастай байвал зорилго, бодлогоор тавьсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх багцдаа хамрагдаж тодруулах боломжтой” гэв.