Categories
мэдээ нийгэм

Ган, мөндөрт 13 мянган га талбай ургац алджээ DNN.mn

Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох ган, мөндрийн улмаас 13.2 мянган га талбай ургац алджээ.

Мөн болц дутуугаас 11.4 мянган га талбай ногоон тэжээлд шилжиж, нийт 24.6 мянган га талбайн ургац балансад тусгагдаагүй байна.

Гэхдээ энэ жил таримлын болц харьцангуй жигд, урьд жилүүдээс 5-7 орчим хоногийн өмнө буюу ирэх сарын 10-ны орчим ургац хураалтын ажил эхлэхээр байна. Энэ нь хураан авах ургацын хэмжээ, чанарт эергээр нөлөөлнө.

Энэ сарын 23-ны байдлаар аж ахуйн нэгжүүдэд 1522 оюутан, сонсогч гэрээгээр ажиллаж байна.

Ургац хураалтад нийтдээ 1095 комбайн, 620 жатка, 230 гаруй үтрэм, 1035 ширхэг үр тариа цэвэрлэх, ангилах, ачих машин, 75 төмс хураах комбайн, 510 төмс ухагч, ангилах машин ажиллана.

Техник засвар 80 гаруй хувьтай байна. Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн үр дүнд диллер аж ахуйн нэгжүүд өндөр хүчин чадлын 40 гаруй комбайныг ургац хураалтын өмнө нийлүүлэхээр ажиллаж байна.

Техникийн иж бүрдлээр тооцоход ургац хураалтыг 26-30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн. Улсын хэмжээнд үр тариа хадгалах 550 мянган тонны багтаамжтай төмөр бетон элеватор бий.

Хөдөө аж ахуйг дэмжих санд 186.0 мянган тонн, хувийн хэвшилд 364.2 мянган тонныг ашиглаж байна. Элеваторуудын ариутгал, засвар үйлчилгээ хийж, буудай хүлээн авахад бэлэн болжээ.

Улаанбаатарт төмс, хүнсний ногоог хямд үнээр борлуулах, ногоочдын борлуулалтыг дэмжих зорилгоор Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран есөн дүүргийн 31 байршилд томоохон хэмжээний төвлөрсөн цэг байгуулсан гэж З.Мэндсайхан сайд мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *