Categories
мэдээ цаг-үе

ШӨХТГ: Дизель түлш болон АИ-80, АИ-95, АИ-98 бензиний үнэ буурна DNN.mn

Автобензиний октаны тоо – Амбер ХХК

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахууны үнэ буух боломжтой талаар мэдээлжээ.

Тус байгууллагаас “ОХУ-ын Роснефть компаниас 2022 оны наймдугаар сард манай улсад нийлүүлэгдэх А-80, Аи-95, Аи-98 автобензиний импортын хил үнэ тус бүр 18.1, 16.8, 16.2 хувиар, дизель түлш 17.4 хувиар тус бүр буурсан байна.

Иймд наймдугаар сард орж ирсэн дотоодод худалдаалагдах Дизель түлш болон Аи-80, Аи-95, Аи-80 автобензиний литр тутмын үнэ бууж зургаадугаар сарын түвшинд очих боломжтой байна. Шатахууны үнийн өсөлтийг барих зорилгоор Засгийн газраас үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж

  • гаалийн онцгой татварыг тэглэж,
  • валютын нөөц бүрдүүлэлтэд анхаарч,
  • Роснефть компанитай болон ОХУ-ын Засгийн газартай хэлэлцээр хийн ажиллаж байгаа билээ.

Иймд ШӨХТГ-аас шатахуун импортлогчдын ашиг алдагдлын нарийвчилсан тооцоог валютын ханшийн зөрүүтэй уялдуулан гаргаж, шатахууны үнийн өөрчлөлтөд хяналт тавин ажиллаж байна.

Шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч ААН-үүд дотоодод худалдаалж буй шатахууны үнийг буулгалгүй нэг түвшинд барьсан тохиолдолд Өрсөлдөөний тухай хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллана. Өмнөх саруудад Шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгчид шатахууны үнийг нэгэн зэрэг ижил хэмжээгээр өсгөхөд шатахуун импортлогч компаниудын ашиг алдагдлын зөрүү хасах гарч УУЯ-с тодорхой хэлэлцээр, зохицуулалтууд хийсэн байсан учир үгсэн хуйвалдсан гэж үзээгүй болно” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *