Цэцэрлэгийн бүртгэл гурван үе шаттай явагдаж буй билээ.
2022 оны наймдугаар сарын 15-ны өдрийн 08:30 цагийн байдлаар нийслэлд цэцэрлэгийн насны нийт 73,818 хүүхдийн бүртгэл амжилттай хийгдсэн байна.
Хүсэлт ирүүлсэн хүүхдийн тоог харвал:
- 2 настай- 17,923
- 3 настай – 19,371
- 4 настай – 19,002
- 5 настай – 17,522 хүүхдийн хүсэлт иржээ.
Е-Mongolia цахим бүртгэл ямар ч ачаалалгүй, хэвийн ажиллаж байгааг Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.