Categories
мэдээ цаг-үе

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn

НҮҮДЭЛЧИН ”Дэлхийн Соёлын Фестиваль маргааш эхлэнэ

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль наймдугаар сарын 12-14-ний өдрүүдэд горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт үргэлжилж байна. Өнөөдөр уг фестивалийн хаалтын өдөр болж байгаа юм.

Монгол орны соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилготой зохион байгуулагдаж буй.

Энэхүү соёлын фестивалийн нээлтийн үеэр Соёлын сайд Ч.Номин “Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийг отог, өртөө хэлбэрээр зохион байгуулж, цаашид тогтмолжуулах ажлын эхлэл нь энэ юм.

Монгол Улс нүүдлийн соёл иргэншлийн улбаатай бусад улстай харьцуулахад нүүдэлчдийн ахуй амьдрал нь өнөө хэр орчил хөдөлгөөнтэй, бидний соёлын биет бус өвийн хэрэглээгээр өдөр тутамдаа илэрхийлэгдэж байна.

Иймд, Соёлын яам Нүүдлийн соёл иргэншлийн төв болох эрхэм зорилгын хүрээнд соёлын биет бус өвийн судалгаа шинжилгээний ажлыг тогтмол явуулж, нийслэл, 21 аймагт экспедиц ажиллуулж соёлын өвийнхөө баялаг байдлыг, төлөв байдлыг, өвлөн уламжлагчдынхаа нөхцөл байдлыг судлан тодорхойлж байна.

Эдгээр ажлын дүнд Монгол Улсын соёлын биет бус өвийн 7 ай савд хамаарах 362 өв, улс даяарх 12,000 орчим өвлөн уламжлагч цаашид нэмэгдэж, Монгол Улс дэлхийн нүүдэлчдийн соёл иргэншлийн төв гэдгээ соёлын өвийн хэрэглээгээрээ дамжуулан улам бүр бататган харуулна гэдэгт итгэлтэй байнахэмээн хэлсэн.

Нүүдэлчин” фестивальд нийслэлийн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдааг үзэж сонирхохоос гадна уламжлалт гар урлал, хоол идээ ундаа нутаг нутгийн онцлог шингэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой. Түүнчлэн нийслэлийн өвлөн уламжлагчдын нэгдсэн тоглолт, соёлын өв, үндэсний язгуур урлагаа үзэж сонирхох боломжийг олгож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *