Categories
мэдээ цаг-үе

Шахмал түлшний түүхий эдийг төмөр замаар тээвэрлэнэ DNN.mn

Сайжруулсан хатуу түлшний стандарт шинэчлэгдлээ | News.MN

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын баг “Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрийн ажилтай энэ сарын 11-нд танилцав.

Улаанбаатар хотын 2022-2023 оны өвлийн хэрэгцээг хангах сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэх асуудлуудаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан даалгавар гаргасан. Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул холбогдох албаныхан сайжруулсан шахмал түлшний, нөөц бүрдүүлэх, чанарыг сайжруулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн горимд оруулах, борлуулалтын цэг нэмж байгуулах зэрэг чиглэлээр 7 хоног бүр ”Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн ажилтай танилцаж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар тус үйлдвэр сайжруулсан шахмал түлшний 70 мянган тонн, мидлингийн 100 мянган тонн нөөц бүрдүүлжээ. Мөн борлуулалтын цэгүүдийн сонгон шалгаруулалт явагдаж байгаа бөгөөд энэ сарын 25 гэхэд бэлэн болгохоор төлөвлөж байна. Түүнчлэн сайжруулсан шахмал түлшний үндсэн түүхий эд мидлингийг ачиж буулгах зориулалт бүхий өндөрлөгөөтэй төмөр замын ажил болон бүтээн байгуулалтыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран хэрэгжүүлж байгаа аж. Ирэх сарын дунд үеэс эхлэн уг төмөр замаар түүхий эд тээвэрлэн, үйлдвэрийн хашаанд шууд буулгах ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгааг “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн танилцууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *