ЭРДЭМТЭН СОЛОНГОД Л.ХУРЦБААТАРЫН ЛЕКЦ, СУРГАЛТ, БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Германы эрдэмтэн, монгол судлаач Солонгод Л.Хурцбаатарыг өнөөдөр Монгол Улсын Үндэсний номын санд хүлээн авч уулзаж, түүний лекц, сургалт, бүтээлийн үзэсгэлэнг 2022 оны 9 дүгээр сард Үндэсний Номын санд зохион байгуулахаар тохиролцов.
Доктор Солонгод Л.Хурцбаатар монгол хэлний хамгийн эртний бичгийн дурсгал болох Хүйс толгойн бичгийг тайлан уншиж, монгол хэлний гарал үүсэл ба монголчуудын угсаа гарвалын судалгаанд онцгой хувь нэмэр оруулж, шинжлэх ухаан танин мэдэхүйн онцгой туурвилыг бүтээсэн юм.
Эрдэмтэн Л.Хурцбаатар нь Монголын эртний бичгийн өв, тахилга тайлгын уламжлал, Чингис хаан судлалд үнэтэй хувь нэмрийг оруулсан монгол үндэстний шилдэг эрдэмтний нэг билээ.